Дорнод аймгынхны дунд 12-р сарын 10-28-ны өдрүүдэд явуулсан санал асуулгаар спортын салбарт 2011 оны "Дорнод нутгын бахархал"-аар Монгол Улсын хөнгөн атлетикийн холын зайн12 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Цэрэндоржийн Пүрэвжавийг өргөмжлөв.
-----------------------------------
http://localnews.niigem.mn/content/14439.shtml
2011 оны 1 сарын 12
Аймгийн Биеийн тамир спортын газар өнгөрсөн оныг онцлох үйл явдал, амжилтуудаар дүүрэн үджээ. Тэд sportбагаараа хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах буухиа гүйлт, харайлтын төрөлд тус тус тэргүүн байр, ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээр нэгдүгээр байр, кросс гүйлтийн тэмцээнээс гуравдугаар байрын шагналыг тус тус хүртжээ.Дорнод аймгийн Хөнгөн атлетикийн холбоо Улсад “Оны шилдэг холбоо”-гоор, дасгалжуулагч Г.Хүрэлбаатар “Шилдэг дасгалжуулагч” өргөмжлөл, дасгалжуулагч Б.Батхүү “Оны шилдэг дасгалжуулагч”, Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд 12-р сургуулийн сурагч Б.Солонго “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ.
Мөн Ази тивийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ц.Пүрэвжав нь 2 дахь жилдээ амжилттай оролцож 5000м алт, 1500м мөнгө, уртын харайлтанд хүрэл медаль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Даваасүрэнгийн Ширнэн Тайквондогийн Пара дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн зэрэг олон сайхан бахдам амжилтыг үзүүлсэн байна.